"ЭКО ТУР-2009" авто аялал

"ЭКО ТУР-2009" авто аялал
Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь 2009 оны 7 дугаар сарын 15-наас 19-ны хооронд автомашин борлуулдаг диллер компаниудыг оролцуулсан “Эко-Автотур-2009” аялалыг “Улаанбаатар хот - Багануур, Хэрлэнгийн гүүр - Цэнхэр мандал сум, Хар зүрхний хөх нуур – Өмнөдэлгэр сум, Хангал нуур – Балданбэрээвэн хийд – Батширээт сумын Бичигт хад /Биндэрийн овоо/, Ихэсийн газар /Өглөгчийн хэрэм/ - Батширээт сумын төв- Онон Ёл жуулчны бааз” чиглэлээр зохион байгуулах гэж байна. Уг авто аялалын зорилго нь Хан Хэнтийн тусгай хамгаалалòтай газрын үйл ажиллагаа болон Монгол улсын түүхийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах, Монгол улсад автомашин борлуулж буй диллер компаниудын автомашины туулах чадвар, манай орны нөхцөлд зохицох чадвар, байгаль орчинд хоргүй эерэг нөлөөлөлтэйг батлах, аялалд байгаль орчинд хоргүй технологийг ашиглах, аялалын хотхон байгуулж, отоглох, буудаллах, хогоо устгах, цэвэрлэх хээрийн нөхцөлд засвар, үйлчилгээ хэрхэн үзүүлэх явдал юм. Сонирхсон байгууллагууд оролцох, хамтарч ажиллах тухай саналаа ирүүлнэ үү. Хариуцсан ажилтан: Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Янжинлхам, 99885252, yanjias@yahoo.com

вторник, 5 мая 2009 г.

МАҮЭХ-ны танилцуулга




“МОНГОЛЫН АВТО ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО”-НЫ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“МАҮЭХолбоо”- ны зорилго, үйл ажиллагааны чиглэл.

Зорилго:

Монгол улсад автомашин, сэлбэг хэрэгсэл, материалын худалдааг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх, авто засвар үйлчилгээний чанарыг сайжруулах, тэргүүний техник технологи, шинжлэх ухаан, техникийн ололтыг сурталчилан нэвтрүүлэх, ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх замаар экологи болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд төр засагт дэмжлэг үзүүлэх, гишүүдийнхээ болон замын хөдөлгөөнд оролцогчдын эрх ашгийг хамгаалахад холбооны зорилго оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Өмчийн бүх хэвшлийн авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, үнэнч шударга мэргэжлийн зохих түвшинд явуулахаар дэмжих, гишүүдийнхээ эрх ашиг сонирхолыг хамгаалах тэдэнд эрх зүй, мэргэжлийн туслалцаа үзүүлэх,
  • Автомашин, сэлбэг хэрэгсэл, материал худалдах, засвар үйлчилгээ хийх энэ төрлийн ажиллагаа эрхлэгч ажилтан, удирдах ажилтан, багш нарыг бэлтгэх, давтан сургах, ур чадварыг дээшлүүлэх, сургалт явуулах, гэрчилгээ олгох,
  • Авто засвар үйлчилгээ, сэлбэг худалдаалах үзэсгэлэн, өдөрлөг, мэргэжлийн уралдаан, тэмцээн, бусад арга хэмжээ зохион байгуулах,
  • Гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй ажил төрлийн холбоо тогтоох, хамтарч ажиллах, мэдээлэл солилцох,
  • Авто засвар, сэлбэг, хэрэгслийн хангамжийг хөгжүүлэхэд чиглэсэн төр, засгийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд мэргэжлийн үүднээс идэвхтэй оролцох
  • Авто засвар, үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, борлуулалтын технологи, менежмент, маркетингийг боловсронгуй болгоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх, гишүүддээ шинэ техник тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээлэл, ном, сурах бичиг, гарын авлага, сургалтын материал, аргачлал, зөвлөмжөөр хангах ажлыг зохион байгуулах.







Монголын Авто Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоотой хамтран ажиллагч
автобизнес хөтөч-портал сайт


2009