“МОНГОЛЫН АВТО ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО”-НЫ
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“МАҮЭХолбоо”- ны зорилго, үйл ажиллагааны чиглэл.
Зорилго:
Монгол улсад автомашин, сэлбэг хэрэгсэл, материалын худалдааг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх, авто засвар үйлчилгээний чанарыг сайжруулах, тэргүүний техник технологи, шинжлэх ухаан, техникийн ололтыг сурталчилан нэвтрүүлэх, ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх замаар экологи болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд төр засагт дэмжлэг үзүүлэх, гишүүдийнхээ болон замын хөдөлгөөнд оролцогчдын эрх ашгийг хамгаалахад холбооны зорилго оршино.
Үйл ажиллагааны чиглэл:
- Өмчийн бүх хэвшлийн авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, үнэнч шударга мэргэжлийн зохих түвшинд явуулахаар дэмжих, гишүүдийнхээ эрх ашиг сонирхолыг хамгаалах тэдэнд эрх зүй, мэргэжлийн туслалцаа үзүүлэх,
- Автомашин, сэлбэг хэрэгсэл, материал худалдах, засвар үйлчилгээ хийх энэ төрлийн ажиллагаа эрхлэгч ажилтан, удирдах ажилтан, багш нарыг бэлтгэх, давтан сургах, ур чадварыг дээшлүүлэх, сургалт явуулах, гэрчилгээ олгох,
- Авто засвар үйлчилгээ, сэлбэг худалдаалах үзэсгэлэн, өдөрлөг, мэргэжлийн уралдаан, тэмцээн, бусад арга хэмжээ зохион байгуулах,
- Гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй ажил төрлийн холбоо тогтоох, хамтарч ажиллах, мэдээлэл солилцох,
- Авто засвар, сэлбэг, хэрэгслийн хангамжийг хөгжүүлэхэд чиглэсэн төр, засгийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд мэргэжлийн үүднээс идэвхтэй оролцох
- Авто засвар, үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, борлуулалтын технологи, менежмент, маркетингийг боловсронгуй болгоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх, гишүүддээ шинэ техник тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээлэл, ном, сурах бичиг, гарын авлага, сургалтын материал, аргачлал, зөвлөмжөөр хангах ажлыг зохион байгуулах.
автобизнес хөтөч-портал сайт
Комментариев нет:
Отправить комментарий