МАҮЭХ-ноос явуулсан үйл ажиллагаанаас:
- 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ байгууллагын үүсгэн байгуулагчдын анхдугаар хуралдаан хийсэн.
- 2008 оны 3 дугаар сарын 10-нд улсын бүртгэлд бүртгүүлж, дүрмээ батлуулсан.
- 2008 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хоёрдугаар хурлыг зохион байгуулж, холбооны орон тоо, цалингийн төсөв, эхлэлтийн үйл ажиллагааны төсвийг хийсэн.
- 2008 оны 4 дүгээр сард Discovery Mongolia төвд авто үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын хурал зохион байгуулж, авто үйлчилгээ эрхлэгчид болон салбарын өмнө тулгамдаж буй асуудал, тэдний хэрэгцээ, хүсэлт шаардлагыг гүнзгийрүүлэн судалж, цаашид явуулах үйл ажиллагааны талаар санал солилцов.
- 2008 оны 5 сард Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбооны үйл ажиллагаа, зорилго, чиг үүргийг олон нийтэд сурталчлан таниулахтай холбоотойгоор хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав.
- 2008 оны 5 дугаар сарын 22-наас 25-ний хооронд АВТО ЭКСПО 2008 үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан.
- 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Discovery Mongolia хурлын зааланд төрийн болон төрийн бус байгууллагууд, авто үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын хамтарсан хурлыг зохион байгуулж “Автотээврийн тухай хууль”-д авто үйлчилгээний талаар оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар санал авсан.
- 2008 оны 10 дугаар сарын 24-нд Авто үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын хамтарсан хуралдаанаар Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журамд оруулах саналууд авсан.
- 2008 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь авто үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын дунд судалгаа явуулж эхэлсэн.
- 2008 оны 12 дугаар сарын 26-нд МАТНХолбоотой хамтран “Алтан жолоо” наадам цэнгүүнийг зохион байгуулсан.
- 2009 оны 2 сараас Авто үйлчилгээний салбарын хөгжлийн асуудлыг судлах, холбооны үйл ажиллагаа өргөжүүлэхэд чиглэсэн бизнес төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн.
Авто үйлчилгээтэй холбоотой хуулиуд:
- Монгол улсын автотээврийн тухай хууль
- Монгол улсын тохирлын гэрчилгээний тухай хууль
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль
Автотээврийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд:
19 дүгээр зүйл. Авто үйлчилгээний байгууллага
19 .1.Авто үйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана:
19.1.1.тухайн үйлчилгээний ангилал, стандартад тавигдах шаардлагын дагуу үйл
ажиллагаа явуулах;
19.1.2.тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг хэмжилзүйн
мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах.
19.2.Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журмыг автотээврийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
19.3.Авто үйлчилгээний байгууллага нь дараахь эрх, үүрэгтэй:
19.3.1.Өөрийн ангилалд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;
19.3.2.Тухайн жилд үйлчлүүлсэн хэрэглэгчдийн талаарх судалгааг тогтоосон
журмын дагуу автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад гаргаж өгөх;
19.3.3.Хэрэглэгчдэд үнэн бодит мэдээлэл өгөх;
19.3.4.Авто үйлчилгээний ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байх;
19.3.5.авто үйлчилгээний бүтээгдэхүүний үнэ тарифыг тогтоох;
19.3.6.эрх бүхий байгууллагаар ангиллаа тогтоолгох.
19 .4.Авто үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангасан иргэн авто үйлчилгээ
эрхэлж болно.
Мөрдөгдөж буй стандартууд
Монгол улсад авто үйлчилгээний чиглэлээр доорх стандартуудыг дагаж мөрдөж байна. үүнд:
- Техникийн найдвартай ажиллагааны үндсэн нэр томъёо, тодорхойлолт, тайлбар толь MNS 3831:2003
- Замын тээврийн хэрэслийн ерөнхий асуудал, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүд. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 4470:2005
- Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага MNS 4598:2003
- Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599:2003
- Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо МNS 4601:1998
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар. Ерөнхий шаардлага MNS 5011:2003
- Авто үйлчилгээ, Ангилал, Ерөнхий шаардлага МNS 5025:2001
- Оношлогооны төв. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5044:2003
- Авто машины зогсоол, Ангилал, Ерөнхий шаардлага МNS 5342:2003
- Авто машины угаалгын үйлчилгээ. Ангилал ерөнхий шаардлага МNS 5347:2003
автобизнес хөтөч-портал сайт
Комментариев нет:
Отправить комментарий