Монголын автын зах зээлд ажил үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн гүүр
МАҮЭХолбооны Удирдах Зөвлөлийн 2009 оны 5 дугаар сарын 1-ны __ тогтоолын хавсралт
ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
Нэг. Нийтлэг шаардлага
1.1. Холбоонд Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон харъяалалгүй хүмүүс гишүүнээр элсэж байна.
1.2. Холбооны дүрмэнд тодорхойлсон зорилго, чиг үүргийн хүрээнд ажил үйлчилгээ эрхэлдэг мөн ажил төрлийн холбоотой компани, нөхөрлөл болон холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүнээр элсэх тухай өргөдлөө иргэд аж ахуйн нэгж, байгууллага Холбооны удирдах зөвлөлд шууд ирүүлнэ.
1.3. Монгол улсад авто үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан хүнийг Холбооны хүндэт гишүүнээр өргөмжилж болно.
1.4. Холбоонд гишүүн элсүүлэх, хүндэт гишүүнээр өргөмжлөх, асуудлыг Холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас хэлэлцэн гэрчилгээ, үнэмлэх олгосноор шийдвэрлэнэ.
1.5. Холбооны гишүүн нь холбооны дүрмийг сахин мөрдөж, Холбооноос явуулж байгаа ажиллагаанд идэвхитэй оролцох, гишүүний татварыг жил бүр төлж байх үүрэгтэй. Холбооны гишүүн, Хүндэт гишүүн нь Холбооны үйл ажиллагааны талаар санаачлага гаргах, сурталчилах, санал шүүмжлэл тавих, Холбооны удирдлагад сонгогдох, сонгох, шаардлагатай үед дэмжлэг авах эрхтэй.
1.6. Холбооны гишүүн, аж ахуйн нэгж, байгууллагын гишүүний татвар, элсэлтийн хураамжийн хэмжээг удирдах зөвлөлийн хурлаас тогтооно. Холбооны гишүүн, хүндэт гишүүн, дэмжигч нь сайн дурын үндсэн дээр Холбоонд хандив өргөж болно. Энэ тухай нийтэд зарлан мэдээлнэ. Холбооны гишүүд холбооноос үзүүлэх ажил, үйлчилгээнд хөнгөлөлт эдэлнэ. Хөнгөлөлтийг тэргүүлэгчдийн хурлаар тогтооно.
1.7. Холбооны гишүүн нь сайн дурын үндсэн дээр Холбооны гишүүнээс гарах эрхтэй. Энэ тохиолдолд түүний татвар, хандивыг буцааж олгохгүй.
Хоёр. Гишүүний үүрэг, эрх
2.1 Гишүүн нь доорхи үүрэг хүлээнэ. Үүнд:
- Холбооны дүрэм бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай биечлэн оролцох;
- Холбооны гүйцэтгэх аппарат, түүний удирдах байгууллагын зохион байгуулсан өдөрлөг, семинар, сургалт, сурталчилгаа, судалгааны ажилд оролцох;
- Холбооны гишүүний элсэлтийн болон жилийн татвар, үйлчилгээний төлбөрийг хугацаанд нь төлөх, санхүүгийн талаар дэмжлэг туслалцаа үзүүлэх;
- Үндэсний болон Олон улсын автотээврийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг чанд сахих;
- Автотээврийн тухай хууль, Автозамын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж, шийдвэр, дүрэм, журам, стандарт, техникийн шаардлагын заалтыг бүрэн биелүүлэх;
- Дүрэмд заасан чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, салбар зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлэхэд идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллах;
- Авто үйлчилгээний чанар, соёл, автомашин, сэлбэг хэрэгсэл, материалын худалдааг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нийлүүлэх, авто засвар үйлчилгээний чанарыг сайжруулах, тэргүүний техник технологи, шинжлэх ухаан, техникийн ололтыг сурталчилан нэвтрүүлэх, ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлж экологи болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд оролцоно;
2.2. Гишүүн нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
- Холбооны бодлого шийдвэр боловсруулах хэлэлцэж, батлахад оролцох, санал гаргах;
- Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүнд сонгох, сонгогдох;
- Холбооны үйл ажиллагааны хүрээний асуудлаар холбооны Удирдах зөвлөл, гүйцэтгэх аппаратад асуудал оруулах;
- Холбооноос үзүүлэх хөнгөлөлтийг эдлэх, үйлчилгээнд хамрагдах;
- Холбооны талаарх болон холбооны үйл ажиллагаанд холбоотой аливаа мэдээллээр хангагдах;
- Холбооноос өөрийн хүсэлтээр гарах, холбоо татан буугдах тохиолдолд гишүүнчлэлийг зогсооно.
- Холбооны дүрмийн зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулах, татвар болон орлогын шимтгэл төлөлтийг 3 сараас дээш хугацаагаар хожимдуулсан гишүүнийг холбооны гишүүнээс хасна.
Гурав. Гишүүнээр элсэх журам
3.1. Холбооны дvрмийг хvлээн зөвшөөрсөн дотоод, гадаадын албан байгууллага, хувь хvмvvс сайн дурын vндсэн дээр гишvvнээр элсэнэ.
3.1.1. МАҮЭХолбооны Ерөнхий нарийн бичгийн даргад хандана. Утас 70161615
3.1.2. Гишvvн нь иргэн бол анкет ¹1, аж ахуйн нэгж, байгууллага бол анкет ¹2-ийг бөглөнө
3.1.3. Гишvvний жилийн хураамжийг бэлнээр буюу шилжvvлгээр төлнө. Дансны дугаар Голомт банк 1123017419
3.1.4. Бөглөсөн гишvvний анкет, төлбөр төлсөн баримт, компанийн танилцуулгын хамт Ерөнхий нарийн бичгийн даргад өгнө.
3.1.5. МАҮЭХолбооны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр МАҮЭХолбооны Гишvvний Гэрчилгээ олгоно. Гэ:рчилгээний загварыг хавсралт ¹1-д батлагдсан загвараар хийнэ.
3.1.6. Гишvvний хураамж төлсөн өдрөөс МАҮЭХолбооны vйл ажиллагаанд хамрагдан гишvvний vйлчилгээг авна.
3.1.7. Гишvvнчлэлийн хугацааг гишvvний хураамж төлсөн өдрөөс тооцно.
3.1.8. МАҮЭХолбооны дvрэм, Гишvvдийн vvргийн дагуу гишvvний хураамжийг жил бvр төлнө.
3.1.9. Гишүүн нь иргэн бол жилд 20000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага бол жилд 150000 төгрөгийн татвар төлнө.
Дөрөв Гишүүн болсоны давуу талууд:
4.1. Төр, засгийн байгууллагуудад бизнесийн хvрээнийхний болон гишvvн байгууллагуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалуулах чиглэлээр Холбооноос явуулж буй vйл ажиллагаанд санал дvгнэлтээ өгөх, оролцох боломжоор хангагдана.
4.2. Гадаадын бизнес эрхлэгчдийн саналууд, Холбооноос зохион байгуулж байгаа бизнес уулзалтууд, vзэсгэлэн, арга хэмжээний мэдээлэлийг online хэлбэрээр интернетээс тогтмол авах, бизнес саналаа гадагш тvгээх, Холбооны зарим vйлчилгээг интернетээр авах.
4.3. Бизнес, эрх зvйн холбогдолтой хуулийн төслvvдэд өөрсдийн саналыг оруулах
4.4. Холбооны дэргэдэх vйл ажиллагааны чиглэлээр салбарчилсан ажлын хэсэгт орж ажиллах
4.5. Chambers discount program буюу Гишvvдэээс- Гишvvдэд хөнгөлөлтийн сvлжээний vйлчилгээг vзvvлнэ
4.6. Авто үйлчилгээний салбарыг хөгжvvлэхэд vр бvтээлтэй ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийг Төр ,Засгийн шагналд тодорхойлж, дэмжих
4.7. Эдийн засаг, бизнесийн орчны мэдээлэлээр хангагдах
4.8. Орчин vеийн шинэлэг мэдээлэл бvхий Номын сангаар vйлчлvvлэх
4.9. Дугуй ширээний бизнес уулзалт, ярилцлагад vнэ төлбөргvй оролцох
4.10. Гишvvдэд өөрсдийн vйл ажиллагааны чиглэлээр vнэ төлбөргvй зөвлөгөө өгөх
Тав. Гишүүний эдлэх хөнгөлөлт, үзvvлэх vйлчилгээ, гишvvний хөнгөлөлтийн хувь
5.1. Гадаад орнуудад зохион байгуулагдах бизнес уулзалт, айлчлалд давуу эрхтэйгээр оролцох
5.2. Холбооны бvх төрлийн сургалтуудад оролцох
5.3. Дотоодод зохион байгуулагдаж буй vзэсгэлэнд оролцох
5.4. Гадаадад зохион байгуулагдах vзэсгэлэнд оролцох
5.5. Холбооны интернет сvлжээг ашиглан бизнесээ сурталчлах, санал цацах, хэрэглэгчидтэйгээ эргэх холбоогоор харьцах
5.6. Холбооноос гарах улирал тутмын сонин сэтгүүлтэй танилцах,
5.7. Гишvvдэд төлбөргүйгээр Холбооны www.maaf.mn веб сайтын байгууллагуудын хуудсанд баннер байрлуулах
5.8. Гишvvдэд төлбөргүйгээр Холбооны и-мэйлийн жагсаалтыг ашиглан бvх гишvvдэд и-мэйлээр мэдээлэл илгээх
5.9. Улирал бvр хэвлэл Гишvvдэд төлбөргүй
5.10. Гишvvдийн шинэ бvтээгдэхvvн, ажил vйлчилгээний талаар мэдээлэл Бизнес таймс сонинд нийтлүүлэхэд Гишvvдэд төлбөргүй
__оОо__
Комментариев нет:
Отправить комментарий